Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 11-р сарын 7
ЕХ, АНУ-ын өргөтгөсөн хориг арга хэмжээн ь Хятадын ОХУ-аас импортолж буй нефтийн 45 орчим хувийг тасалдуулсны дараа Хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд Оросын нефтийн импортыг эрс бууруулжээ. (Түөй Трэ)
Индонез, Өмнөд Солонгос улсууд худалдаа, батлан ​​хамгаалах, хөдөлмөрийн салбарт гүнзгий хамтран ажиллахаа амлалаа (Кореа Херальд)
АНУ-ын арми Карибын тэнгист хар тамхины наймаа эрхэлдэг өөр нэг хөлөг онгоцонд цохилт өгч, хар тамхины алан хядагч байж болзошгүй гурван этгээдийг устгажээ. (Ройтерс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Ливаны “Хезболла” бүлэглэлийг 2025 оны эцэс гэхэд зэвсгээ хураалгахыг шаардаж буй бөгөөд АНУ-ын албаны хүмүүс ахиц дэвшил зогсонги байдалд орж байгаад бухимдаж буйгаа илэрхийлжээ. (Фокс Ньюс)
Радикал Ислам шашинтнуудын гарт олон мянган хүн амиа алдсаны дараа Нигери дэх Христэд итгэгчид хавчигдаж буйд анхаарал хандуулсны төлөө АНУ-ын реппер Ники Минаж Ерөнхийлөгч Трампад талархал илэрхийлжээ. Ерөнхийлөгч Трамп АНУ дэлхий даяар Христэд итгэгчдийг хамгаалахын тулд ажиллахад бэлэн байна гэж амлалаа. АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Майк Вальц Христийн шашинтай хатагтай Минажийг "Нигерийн хавчигдаж буй Христэд итгэгчдийг хамгаалахын тулд платформоо ашигласан"-г нь сайшаасан байна. (Фокс Ньюс)
АНУ-ын Сангийн сайд Бессентийн мэдэгдсэнээр, шүүхүүд хуулийн явцыг тодорхой болгосны дараа Ардчилсан намаас засгийн газрын ажиллагааг зогсоосон энэ үеэр энэ долоо хоногт Ерөнхийлөгч Трамп орлого багатай 42 сая гаруй америкчуудыг хүнсний тусламжаар хангахын тулд яаралтай тусламжийн санг ашиглахаар төлөвлөж байна. (Нью-Йорк Пост)
Ерөнхийлөгч Трамп дэлхийн удирдагчидтай эрчим хүчний асуудлаар шууд харилцаж байгаа тул [Бразилын] Белем хотод болох НҮБ-ын COP30 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад АНУ ямар ч өндөр албан тушаалтныг илгээхгүй хэмээн Цагаан ордноос мэдэгджээ. (Ройтерс)
[Мексикийн Мичоакан мужийн] Уруапан хотын дарга Карлос Альберто Манзо Родригес Үхэгсдийн өдрийг тэмдэглэх үеэр буудуулж амиа алджээ. Зохион байгуулалттай гэмт хэргийг эрс шүүмжилдэг хотын дарга Манзо Родригес цагдаагийн хамгаалалтад байсан бөгөөд ихэвчлэн сум нэвтэрдэггүй хантааз өмсдөг байсан нь Мексикийн хар тамхины бүлэглэлийн бараан нөлөөг тодотгож байна. (Скай Ньюс)
Мэргэжилтнүүд артишокийг байгалийн элэг дэмжигч хамгийн сайн хүнсний нэг гэж магтдаг. Цинарин, эслэг, үл исэлдүүлэгчээр баялаг энэ ургамлыг эрүүл веган хоолонд нэмбэл элгийг хоргүйжүүлж, муу холестериныг бууруулж, хоол боловсруулалтыг дэмждэг. Судалгаагаар мөн артишокийн ханд нь цөсний урсгалыг сайжруулж, эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалдгийг харуулжээ. Цэцгийн толгойг уураар жигнэх юм уу буцалгаад, цай эсвэл шөлөнд хийж, элэг, гэдэсний эрүүл мэндийг сайжруулах ургамлын гаралтай зөөлөн нэмэлт болгон хэрэглээрэй. (Кливленд клиник)
Францын 34,000 гаруй насанд хүрэгчийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд хүлэмжийн хий, газар, ус, пестицидийг илүү ихээр ашиглах буюу хүрээлэн буй орчинд өндөр нөлөө үзүүлдэг хоолны дэглэм нь архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Эдгээр хоолны дэглэмд ихэвчлэн улаан, боловсруулсан амьтан-хүний мах багтдаг бөгөөд энэ нь хорт хавдар, зүрхний титэм судасны өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг бол илүү эрүүл бөгөөд тогтвортой хооллолт нь жимс, хүнсний ногоо, үр тариагаар баялаг ургамлын гаралтай байдаг. Эрдэмтэд гараг дэлхийгээ хамгаалах аргаар хооллох нь хүний эрүүл мэндийг ​​мөн дэмждэг гэж дүгнэжээ. (Ньюс Медикал)
Шүдний эмч нарын хэлж буйгаар алим, лийр зэрэг хүчил багатай, эслэгээр баялаг жимс нь таны шүдийг цэвэр байлгахад тусалдаг. Гэсэн хэдий ч жүрж, хан боргоцой, усан үзэм зэрэг хүчиллэг жимс нь байгалийн сахар, органик хүчлүүдийн улмаас шүдний пааланд сөргөөр нөлөөлдөг. Мэргэжилтнүүд хүчиллэг жимсийг хоолтой хамт идэж, хоол идсэнээс хойш 30 минутын дараа шүдээ угаахын оронд амаа шууд усаар зайлж, шүдээ хамгаалахыг зөвлөж байна. (Бао Түөй Трэ)
[Афганистаны] Мазари-Шариф хот: 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 20 гаруй хүн амиа алдаж, 600 гаруй хүн бэртэж гэмтэн, хотын түүхэн Цэнхэр сүм сүйджээ. (Ройтерс)
[Индонезийн] Папуа муж: Аадар борооны улмаас үер, хөрсний гулгалтаас болж, хүүхдүүд голдуу, дор хаяж 15 хүн сураггүй алга болжээ. (Ройтерс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Да Нанг хот: Бараг 2 км үргэлжилсэн хөрсний гулгалтын улмаас наад зах нь нэг хүн амиа алдаж, нүүлгэн шилжүүлэлт явагдаж байна. (ВнЭкспресс)
[Ау Лак (Вьетнам)-ын Хатинь аймгийн] Кам Трунг коммун: Ру Рак ууланд хөрсний гулгалт болж, нэг хүн бэртэж гэмтэн, тариалангийн талбай булагджээ. (Тань Ньень)
[Ау Лак (Вьетнам)-ын Тайньюэнь хотын] Тик Луонг дүүргийн замуудыг бараан улаан шингэн бүрхсэн тул хүрээлэн буй орчны бохирдлын судалгааг эхлүүллээ. (VTV)
ИБУИНВУ-ын Vegetarian for Life (VfL) веган ашгийн бус байгууллага 2025 оны шагналуудаа Их Британийн Парламентын ордонд гардуулж, эмнэлэг, асрах газруудад нэр хүндтэй, энэрэнгүй ургамлан хоолоор үйлчилдэг асран хамгаалагч, ханган нийлүүлэгчдийг шагнажээ. (Лондон ТВ)
Австралийн цэцэрлэгжүүлэгч Эми Дауни, Олли Шерлок нар нэн ховордсон Жиллага үнсэн эвкалипт модыг аврахын тулд 90 метрийн хадан цохион дээрээс олсоор эрсдэлтэй буулт хийж, үрийг цуглуулах замаар популяцыг нөөцөлж эхэлжээ. (Бао Тин Түк)
[Камбожийн] Такео дахь Аулак (Вьетнам)-ын элчин сайдын яам болон Чо Рэй Фном Пен эмнэлэг үнэ төлбөргүй буяны хөтөлбөр хэрэгжүүлж, тусламж хэрэгтэй байгаа 500 орчим камбож, аулак (вьетнам) угсаатны хүмүүст үзлэг, шинжилгээ хийж, эм тариа, бэлэг өгч байна. (Бао Тин Түк)
[АНУ] Виржиниа муж: ​​Зугтсан морь-хүн эрх баригчдын анхаарлыг нэгэн эдлэн рүү хөтөлсөн бөгөөд тэндээс хайхрамжгүй орхигдсон азарган тахиа-, ямаа-, нохой-, муур-хүн зэрэг 54 орчим амьтан-хүнийг өлсгөлөнд нэрвэгдсэн байдалтай, амьтны тулааны хэрэгслийн хамт олжээ. Аян өрнүүлэгчид тулааны талбайд бүрэн шалгалт хийх, бусад амьтан-хүмүүсийн амийг аварсан баатарлаг морь-хүнийг алдаршуулахыг уриалж байна. (Care2 Petitions)
АНУ: 101 настай залуу эмэгтэй Анн Ангелетти Нью Жерси дахь үнэт эдлэлийн дэлгүүртээ долоо хоногийн 6 өдөр ажилласаар байгаа бөгөөд энэ ажил нь түүнийг эрч хүчтэй байхад тусалдаг гэж мэдэгджээ. (ВьетнамНет)
Египет гаралтай америк зохиолч Ана Кристина нөхөртөө хорлогдон, нас барах үедээ Диваажинд Эзэн Есүс (цагаан хоолтон)-тэй хэрхэн уулзсан тухайгаа хуваалцжээ. Чин бишрэлт Христэд итгэгч Ана гэрлэлтэд нь таагүй шинж тэмдэг илэрсний дараа нөхөр Сэмээсээ салахаар шийджээ. Сэм эхэндээ аз жаргалгүй байсан ч эв зүйгээр салахыг зөвшөөрчээ. Гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгснөөс хойш хэд хоногийн дараа Анагийн толгой, бие нь зүдэргээтэй өвдөж байв. Сэм түүнд яаралтай тусламж үзүүлэхийг хойшлуулсан бөгөөд эмч нар хор судлалын шинжилгээ авалгүйгээр ханиад гэж оношлон буцаажээ. Гурван аж ахуйн нэгжийг хянадаг санхүүгийн албаны даргын хувьд Ана жилийн эцсээр өөрийгөө шахан ажиллуулжээ.
Дараа жилийнхээ эхээр Ана хурдны замаар явж байхдаа ах, эгч нарынхаа хамт гэр бүлийн оршуулгад байгаа ахуй ойлголтыг харжээ: Бурхан өөрт нь сэтгэцийн хомсдолтой дүүг нь нас барна гэж анхааруулж байна гэж итгэсэн тэрээр Египетэд түүнтэй уулзахаар төлөвлөсөн байна. Баасан гаригт оффист хурлын дундуур толгой нь тэвчихийн аргагүй өвдөж эхлэв. Дотроосоо: “Бүхнийг орхи, бодохоо зогсоож, гэртээ харь.” гэсэн тодорхой илгээмж сонсож, тэр даруй явсан байна. Орон сууц руу алхаж явахад түүний толгойд тод, сонсогдохуйц хоолой дуулдав. Тэр өмнө нь хэзээ ч Ариун Сүнстэй холбоотой байгаагүй, үргэлж Есүс буюу Эцэг Бурхантай холбогдож байсан ч Ариун Сүнсийг даруй таньжээ. Ариун Сүнс түүнд Өөрийн зарлигуудаа түүний зүрхэн дээр бичсэнээ хэлээд, түүний нинжин сэтгэл нь цаг ямагт Тэр байсан гэдгийг тайлбарлав. Тэр түүнд амаа хамхиж, сонссон зүйлээ хуваалцахгүй байх заавар өгчээ. Дотор ороход Сэм түүнээс Египет рүү маргааш явах уу, ням гарагт явах уу гэж асуув. Тэрээр дотоод яриагаа тасалдуулахыг хүсээгүй тул мэдэхгүй гэж хэлэв. Тэр түүний дуртай хоол болох будаа, Египет маягийн франц шоштой хучмалыг бэлдсэн байлаа. Хоолны дуршилгүй байсан тэрээр зөвхөн хуурай будаа авав. Үүн рүү ширтэж эхлэхэд Ариун Сүнс: “Хүүхэд минь, эргэж хараад, хөргөгчөө онгойлгон, энгийн тараг аваад, будаан дээрээ тавь” гэв. Тэр үүнийг шалихгүй зүйл гэж үзэн, Тэр үүнд санаа тавьж байна гэж үү? гэж бодов. Тэр хариуд нь: "Хүүхэд минь, би чиний амьдралын бүх нарийн ширийн зүйлд оршдог.” гэв. 48 настайдаа Ана насан туршдаа Түүнийг танихгүй байж, одоо л олж мэдэж байгаадаа ичжээ.
Тэрээр шөнө орондоо хэвтээд Ариун Сүнс яагаад одоо өөрийгөө илчилж байгаа талаар эргэлзэн бодоход, Тэр дахин: “Хүүхэд минь, энэ чиний дүү биш. Энэ бол чи.” гэж хэлжээ. Түүний харсан ахуй ойлголт нь өөрийнх нь үхэл байсан ажээ. Анагийн зүрхэнд хүнд ачаа дарж, "Та намайг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?” гэж асуухад, “Хүүхэд минь, чи нэг аялалд гарна. Чи буцаж ирээд Миний элч болно” гэжээ. Тэрээр түүнд тайвширч, тайван байж, бодохоо болихыг зааварласан нь оюун ухаан нь байнга задлан шинжилдэг завгүй менежерт хэцүү байлаа. Эцэст нь тэрээр нам гүм болоход Ариун Сүнс: “Одоо нүдээ ань. Юу ч болсон бай, битгий нээгээрэй.” гэжээ. Бурханы Оршихуйг тээсэн тод Гэрэл өрөөг дүүргэв. Цонх газар хөдлөх мэт доргиж байлаа. Бүх зүйл намжих хүртэл Анагийн зүрх улам хурдан, хүчтэй цохилж эхлэв. “За, хүү минь. Дараагийн алхам бол уур хүргэнэ. Зүгээр л бухимдал. Энэ өнгөрөх болно.” Лантуугаар ясыг нь хугалах мэт өвдөлтийн чимээ хөлийг нь нэвт цохив. "Энэ бол бухимдал юм, хүүхэд минь. Удахгүй өнгөрөх болно” гэж Ариун Сүнс тайтгаруулжээ. Фибромиалги [архаг өвдөлт]-тай байсан ч Ана чимээгүйхэн тэвчжээ. Өвдөлт нь өнгөрч, толгойноосоо хөл хүртэл юу ч мэдрэхээ болив. "Би саажилттай болчхов уу?" гэхэд "Тийм ээ, хүүхэд минь, тэглээ." гэжээ. Тэр хөдлөх гэж оролдсон ч чадсангүй. Нөхөр Сэм нь орж ирээд, түүний байдлыг анзааралгүй унтжээ. Ана шөнөжин унталгүй хэвтлээ. Гэсэн ч энэ бол Тайтгаруулагчтай өнгөрүүлсэн түүний амьдралын хамгийн сайхан шөнө байсан юм. Тэр Библийн эшлэлүүд, бүтэн бүлгүүдийг татаж аваад, түүнд төгс сургажээ. Ахуй ойлголтууд үзэгдэв. Ариун Сүнс өлсгөлөн, дайн, зовлон зүдүүрийн тухай дуугүй асуултуудад хариулсан бөгөөд түүний хүлээн авч байснаа санаж байсан нууцлаг зүйлсийг Тэр хожим нь ой санамжаас нь устгажээ. Энэ хооронд түүний нас барж буй биед хор урсаж байсан ч сүнслэг байдлын хувьд тэр Түүнтэй хамт инээж байлаа. Жинхэнэ асуулт нь хангалттай амьдарсан эсэхэд бус, харин хангалттай хайрласан эсэхэд оршдог гэдгийг тэр ойлгожээ.
Өглөө найман цагийн үед Сэм түүн рүү эргэж, зөөлөн түлхэв. “Ана, чи сэрсэн үү?” Тэр хариу өгөхгүй бол нөхрийгөө түргэн тусламж дуудна гэж бодож байв. Харин оронд нь тэр Анаг хүчирхийлжээ. Тэгээд түүнийг ваннд живүүлэх гэж оролдсон ч өргөж чадалгүй шалан дээр орхиод дээр нь гурван удаа мөстэй хүйтэн ус асгасан байна. Энэ нь түүний мэдрэлийн системийг хаа сайгүй зүүгээр цоолох мэт цочирдуулсан, хэтэрхий хүчтэй байсан юм. Ариун Сүнс тэр дороо хэлэв: “Хүүхэд минь, энэ бол бухимдал. Уур бухимдал.” гэв. Тэрээр түүнд Эзэн Есүсийн гарыг хадаасаар хатгаж, тэд Түүнийг загалмайд хадахад цус урсаж буй үзэгдлийг үзүүлэв. Энэ нь Анад хүч өгч, Эзэн Есүсийн золиослолын дэргэд түүний зовлон зүдгүүр бүдгэрсээр байгааг ойлгов. Сэм түүнийг хоёр удаа амьсгалыг нь боогдуулах гэж оролдсон ч бүтэлгүйтэв. Тэр өрөөнөөс гарлаа. Анагийн ухаан санаад сая долларын амь насны даатгалын бодлого зурсхийж, тэр хагас сая доллар авах гэж байгааг нь ойлгов. Одоо бүх зүйл утга учиртай болжээ: Хор нь түүнийг төлөвлөсний дагуу хөнөөсөнгүй. Египетийн тухай яриа нь түүний хуваарийг яаравчлуулсан тул тэр шөнөдөө бүгдийг нь түүний будаа руу хийжээ. Тийм ч учраас Анад тараг нэм гэж хэлсэн нь хор шингээх явцыг удаашруулсан байна. Ариун Сүнсийг дуулгавартай дагасан нь түүний амийг аварчээ. Сэм буцаж ирээд Анагийн хамар амыг чимхлээ. Түүний уушги суларч эхэллээ. Тэр энэ бол төгсгөл гэдгийг мэдэж байв. Үзэгдэл томорч,одоо Эзэн Есүсийг өвдөг хүрсэн хувцастайгаа, гараа түүн рүү сунгаж байгааг харуулав. Ана бэлэн болжээ. Сэтгэлдээ тэр: “Битгий орхиорой. Би тавихгүй” гэж дуулж байв. Амьдралын төгсгөл хурц байсангүй. Биеэ орхих нь хүнд хүрмээ тайлж байгаа мэт санагдав.
Гэнэт Ана тод цагаан үүлсээр бүрхэгдсэн тэнгэрийг харлаа. Тэд сарниж, цаад талд нь гайхалтай цэнхэр өнгийг дэлгэлээ. Том, тод өнгийн амьтад нээгдсэн газрын эргэн тойронд нисэж байсан нь түүний дэлхий дээр хэзээ ч харж байгаагүй амьтад байсан бөгөөд энэ нь түүнд хожим Аватар киноны нисдэг "лууг" сануулж байжээ. Тэрээр өтгөн ногоон нугын дээр гарч ирэхэд, хүмүүс хурим хийхээр бэлтгэж байлаа. Тэр сүйт бүсгүйг араас нь хараад, ойртох гэж оролдсон боловч түүнд хүрч чадсангүй. Үүний оронд тэр дотоод хонгилд оров. Тэр түүгээр алхсаар сүрлэг сандал дээр ирлээ. Тэнд нэгэн Хатагтай сандлын доод хэсэг хүртэл бүрхсэн гивлүүр өмсөн сууж байлаа. Ана түүнийг эмэгтэй хүн гэдгийг мэдэж байсан ч гивлүүр нь түүний хэн болохыг нуужээ. Ойролцоо нь нэг хүн зогсож байв. "Тэр хэн бэ?" гэж Ана асуулаа. "Тэр бол хамгийн цэвэр ариун нэгэн" гэж тэр эрэгтэй хариулжээ. Энэ бол нугын сүйт бүсгүй биш, өөр Дүр байжээ. Ана цааш явлаа. Хоёр гэрлийн бие ойртож ирэхэд Анагийн ээж, эгч Надя байлаа. Тэр Анаг баяр баясгалан нь дээд цэгтээ хүрсэн өрөөнд оруулав. “Би үүнийг авч чадахгүй нь. Хэтэрхий их баяр хөөртэй юм." гэж Ана хэлэв. Надя түүн рүү хараад, "Ана, Есүстэй хамт энэ улам сайжирдаг" гэж хэлжээ. Тэд гарч явахдаа Анагийн аав ээжийн нь дэргэд, хоёулаа гэрлийн биетэй байхыг харав. Надя телепатаар: “Залуус аа, хурдлаарай. Бид Есүстэй хамт зоог барихаас хоцрох гээд байна.” гэлээ. Энэ нь Анагийн хувьд тийм ч асуудал биш, зүгээр л Диваажин дахь ердийн оройн хоолны төлөвлөгөө мэт санагдав. Хэсэг хугацааны дараа Эзэн Есүс хөшиг шиг аажуухан нээгдэж, царайгаа Анад харуулав. Тэр кинон дээрх цэнхэр нүдтэй Есүс биш, урт хамартай, Ойрх Дорнодын догшин царайтай байсан нь түүнийг гайхшируулсан юм. Тэр ямар ч утгагүй зүйл бодон: "Та еврей хүн биз дээ?" гээд, дараа нь тэр бодлоо өөрөөсөө холдуулж, ичингүйрэв. Гэсэн хэдий ч тэр Эзэн Есүс Өөрийн Гэрэлдээ сүр жавхлантай байгааг олж харжээ.
Ана дараа нь дээрээс өөрийгөө орон нутгийн хурдны замыг, дараа нь Сэм эмзэг биеийг нь барьж байсан унтлагын өрөөгөө харж байгааг мэджээ. Сүнс нь дахин орж ирэхэд, тэр түүний гаран доороос үсрэн босож, орны хөлд зогсоод түүн рүү ширтэв. Тэр ер бусын цочирдсон царайтай байжээ. Тэр эргэн иржээ. Ана үхэр шиг хүчтэй болон буцан ирж, саажилт алга болжээ. Түргэн тусламжийн эмч нар түүний барьцыг шалгаж үзэхэд тэрээр нэгийг нь буулгасан бөгөөд тэдний түүнээс илрүүлсэн хор морийг ч хөнөөж болохоор байсан тул гайхалтай байлаа. Ана одоо Диваажингийн баяр хөөр нь цэвэр туйлын баяртай, байнгын, цогцолж байдаг гэдгийг хуваалцаж байна. Үхэл бол хүмүүсийн айдаг аймшигт хоосон бус, үзэсгэлэнтэй зүйл юм. Ариун Сүнс үхэж буй итгэгчдийг тэр дор нь тайвшруулахын тулд яаран ирдэг. Анагийн захиас нь: "Зүгээр л өөрийн жинхэнэ Сүнсний хосоо олохын тулд үхлийн ирмэгт хүлээх хэрэггүй. Тэр тэнд байна. Тэр таныг хүлээж байна. Тэр таны үсний ширхгийн тоог ч мэддэг, гэхдээ дахин хэлэхэд Тэр хүчээр тулгадаггүй. Зүгээр л Түүнийг эхлээд хүлээн зөвшөөр, тэгээд хараарай. Ажигла, тэгвэл та амьдралаа өөрөөр харж, та Оройн Дээд Бурханы Зөвлөхтэй, ийм хамтрагчтай энэ амьдралыг туулах болно. Зүгээр л эхэл, тэгээд та гайхах болно.” (Рэнди Кэйтэй хамт Диваажингийн учралууд)
Өдрийн дэвшүүлэх эшлэл: “Бид бүгдээр энэ цаг хугацаа, энэ газарт зочлон ирэгсэд билээ. Бид зүгээр л түр саатан өнгөрч байна. Бидний энд байгаа зорилго бол ажиглах, суралцах, өсөх, хайрлах... Тэгээд бид гэртээ харих болно.” — (Австралийн) Вурунтьери Анхны Үндэстний зүйр үг
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах